Есдүгээр сарын 3-ны өдөр Бээжинд, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 79 жилийн ойд зориулсан тусгай симпозиум боллоо. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нэгдмэл фронтын ажлын албаны сайд Ши Тайфэн оролцов.
Симпозиумд, Төв Хорооны нэгдмэл фронтын ажлын алба, Төв хорооны намын түүх, сурвалж бичгийн судалгааны хүрээлэн, Цэргийн төв зөвлөлийн улс төрийн ажлын албаны хариуцлагатан, дайны эсрэг ахмад дайчид болон залуучууд, оюутны төлөөлөгчид үг хэлж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны он жилүүдийг адил бус өнцгөөс дүгнэж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын ач холбогдлыг тайлбарласан байна. Мөн түүхээ дурсаж, амь үрэгдэгсдийг хүндэтгэн, энх тайвныг эрхэмлэн дээдлэх, ирээдүйг бүтээх шийдэмгий зориг, итгэл үнэмшил, мөн энх тайван хөгжлийн замаар гуйвшгүй замнах эрхэм дээд хүсэл эрмэлзлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй