ХӨЛӨНБУЙР ХОТЫН ЭКОЛОГИЙН ЧАНАР ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН БҮСДЭЭ НЭГДҮГЭЭРТ БИЧИГДЭЖ БАЙНА

2024 оны 8-р сарын 29 өдөр

Саяхан Өөртөө Засах Орны Экологи, Байгаль орчны танхимаас 2021-2023 он хүртэлхи бүс нутгийн экологийн чанарын үнэлгээний дүнг мэдээлэв. Хөлөнбуйр хотын экологийн чанар 3 жил дараалан 12 аймаг хотуудаас нэгдүгээрт жагсав. 
Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйр хотын Намын хороо, засгийн газар экологийн байгаль орчныг хамгаалахыг улс төрийн нэн тэргүүний үүрэг гэж үзэн, экологийг тэргүүлэх чиглэл, ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг тууштай баримталж, экологийн бүтээн байгуулалтыг ахиулсаар иржээ.
Хөлөнбуйр хотын эрүүл цэвэр агаартай өдрийн эзлэх хувь 8 жил дараалан бүс нутагтаа нэгдүгээрт бичигдэж, усны гадаргын эрүүл чанар сайнтай хэсгийн тоо 2015 онд 55.9% байсан бол 2023 онд 77.1% болж өссөн байна. 2024 оны эхний хагас жилийн байдлаар Хөлөнбуйр хотын цэвэр агаартай өдрийн эзлэх хувь 98.9% (элс шороотой цаг агаарын нөлөөг хасч тооцвол 100%), улсын үзлэгт онц сайн устай гадаргын усны хэсгийн эзлэх хувь 77.1%, байгаль орчны цэвэр чанар тогтвортой хэвээр байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл 

  • Туяа
  • 150
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313