Бээжингийн цагаар 8-р сарын 1-ний өдөр Парисын Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 20 км-ийн явган гүйлтийн финалд одоогийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хятадын тамирчин Ян Жиаиү(1996 онд Өвөрмонголын Үхай хотод төрсөн)аварга боллоо. Ян Жиаиү уралдааныг 1 цаг 25 минут 54 секундэд дуусгаж, барианд түрүүлж, алтан медалиа хүртлээ. Энэ нь мөн Хятадын багийн Парисын олимпоос авсан 11 дэх алтан медаль, Хятадын багийн эмэгтэйчүүдийн 20 км-ийн алхалтын төрөлд олимпоос авсан 4 дэх алтан медаль юм. Ян Жиаиү мөн энэ төрөлд Олимпийн аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч болжээ.
Эх сурвалж: http://nmg.news.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл