АЛАГ УУЛЫН АМ БООМТООР ДАМЖИН ӨНГӨРЧ БУЙ ХЯТАД-ЕВРОП ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ТОО 4000 ДАВЖЭЭ

2024 оны 7-р сарын 11 өдөр

7-р сарын 10-ны үдээс хойш Механик эд анги, цахилгаан тоног төхөөрөмж болон бусад бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг Шиньжяны Алаг уулын ам боомтын өртөөнөөс хөдөлж, Польшийн Малашевич хотыг зорив, ингэснээр энэ жил Алаг уулын төмөр замын боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний тоо 4000 давж, энэ зорилтоо өнгөрсөн оныхоос 28 хоногийн өмнө биелүүлсэн байна.
Алаг уулын төмөр замын боомт нь баруун тийш нээлттэй байх зангилаа цэг болохын хувьд, "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад суурилж, Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний аялалд өндөр чанартай үйлчилсээр байна. Энэ оны эхний зургаан сард Алаг уулын төмөр замын боомтоор орж гарсан Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний тоо 3820-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.8%-иар өсч, тус боомтын ачааны хэмжээ 8.192 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.7%-иар өссөн байна.
Өнөөг хүртэл, Алаг уулын төмөр замын боомт нь Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний 119 шугамыг нээж, бүх Хятадын 27 муж, хотыг хамарсан байна, Герман, Польш зэрэг дэлхийн 21 улс болон хотод хүрч, 200 гаруй нэр төрлийн барааг тээвэрлэж, олон улсын ложистикийн хуурай замын тээврийн “алтан зам” болсон байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл,Яргуй

  • Туяа
  • 110
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313