ӨМ-ын Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Гурхан балгасын Онгон гацааны малчин Цогтынх Янзгана голын баруун дэнжинд ус бараадаж уужим суурьшсан малчин айл билээ .
Энэ айл нь өвс бэлчээрдээ тохируулан тавиад адуу малжиж малынхаа ашиг шимийг хүртэж аз жаргалтай амьдарна.
Малчин Цогтынх Баруун үзэмчин хошууны аялал жуулчлалын шугам “99 номерт засмал зам”-тай ойрхон байдаг давуулга талаа ашиглан энэ жилийн зургаан сарын эхээс эхлэн арваад гүүгээ сааж уламжлалт аргаар боловсруулсан цэгээгээ ойр хавийн саахалт болон жуулчдад борлуулж эхэлсэн байна .
Цэгээ нь зочдоо дайлах сайн шим мөртөө хүн биеийн эрүүл мэндэд онц тустай сайн ундын дээж болно.
Орчимын жилээс цэгээ ууж биеэ сувилах хүний тоо өдөр явах дутам олширч, Цогт гэргий Хастуяатайгаа хоёулаа ойр орчимын овооны найраар цэгээ зарах буюу онлайн дээр борлуулаад нэг л өдөрт 20 кг цэгээ борлуулж, сардаа 10 мянган юаний цэгээ борлуулж байна .
Ойр хавийнхан захиалж уудаг болхоор бизнес хийж буй малчин Цогт Хастуяа хоёрт урам өгч ашиг орлого нь өдөр ирэх дутам нэмэгдэж байна .
Эх сурвалж: Шилийнголын өдрийн сонин, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа,Цэнгэл