Хятадын Төвдийн өөртөө засах орны хамгийн том хоёр хот болох Лхас болон Шигазэ хотыг холбосон хурдны авто зам Ням гарагт албан ёсоор ашиглалтад орлоо. Энэхүү хурдны зам нь нийт 245 км байх бөгөөд дөрвөн эгнээтэй болно. Ингэснээр уг хоёр хот хооронд зорчих хугацааг 6 цаг байсныг 3 цаг болгон бууруулжээ. Төвдийн өөртөө засах орны хурдны авто замын нийт урт ч 1196 км болсон байна.
Эх сурвалж: CCTV4, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй