МАНЖУУРЫН ЗАСМАЛ ЗАМЫН БООМТООР ХУРДАН НЭВТРЭХ БОЛЖЭЭ

2024 оны 5-р сарын 29 өдөр

Манжуур хотын боомтын албаны бүртгэлийг үндсэлбэл, энэ жилийн 1-4 сард Манжуурын засмал замын боомтоор орж гарсан хүний тоо 194 мянгад хүрчээ. Энэ нь Манжуурын засмал замын боомтын “нэг цонх” системийг тасралтгүй өөрчлөн сайжруулж, боомтоор нэвтрэх цагыг хурдан болгосон.
   Хятад Оросын арилжаа худалдааны хамтын ажиллагааны арга хэмжээ олон болхыг дагалдан, сүүлийн жилүүдэд Манжуур хотын боомтын албанаас нарийн байцаан судлалт хийж, бүх хянан шалгах салбар байгуулгууд хүчээ хамтатган, Манжуурын засмал замын боомтын “нэг цонх” системийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, боомтоор нэвтрэх явцыг дөхөм болгох, цаасан гэрчилгээг хүчингүй болгох, тоо баримтын мэдээ зангийг хамтдаа ашиглах зэрэг арга хэмжээ авч, боомтоор  нэвтрэх ажлыг маш хурдан болгов.
Боомтоор орж гарах аянчдын авто машиныг автоматаар тулган нэвтрүүлэх системийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн нь боомтоор орж гарах авто машины бичиг баримтыг электрончилж, цаасан гэрчилгээг хэрэгцээнээс гаргав.
Боомтоор орж гарах барааны авто машиныг автоматаар нэвтрүүлэх, холын удирдлагаар нэвтрүүлэх, авто машины дугаарыг ялгах, автоматаар зураг татаж нэвтрүүлэх зэрэг олон чадварлаг технологоор хангаж, боомтоор оруулж гаргах эд барааны баримт бичгүүдийг нэг удаадаа тушаах бүх явцыг дуусгаж, боомтоор нэвтрэн орох үр дүнг 30%  дээшлүүлжээ.


Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 118
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313