Зун цагийн Хайлар хот сэтгэл татам сайхан. Хайларын гудамжаар алхахад тэнгэрийн цагаан үүлс хөвөлзөн, зөөлөн салхи нүүрийг илбэн, хотын буланд алхахад хөх тэнгэр цагаан үүл дагалдаж, цэцэг, өвсний үнэр анхилсан, туйлын тааламжтай. Өндрөөс хархад Хайларын дүр зураг гайхалтай сайхан юм. Хайлар голын хойд, эрэг дээрхи ногоон мод сүрлэг сайхнаар найган Хайларыг эрч хүчээр дүүрэн харагдуулна. Нарны гэрэлд өндөр барилга гэрэлтэж, өргөн гудамжууд сүлжилдэж, орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн бас гайхалтай, цагаан дээвэр нь цэнхэр тэнгэрт онцгой нүд гялбам харагдаж байна. Орон сууцны хорооллын эргэн тойронд ногоон талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн цэгүүдийн хооронд жижиг гүүрнүүдээр холбогдож, ногоон модууд соёолж, цэцэг, тоорын нахиануудаар дүүрэн байдаг. Энд хүмүүс ойн сүүдэрт алхаж, байгалийн амьсгалыг охь цэвэр амьсгалыг мэдэрч, тайван байдал, амар амгаланг эдлэх боломжтой. Зуны улиралд цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд багачуудаар дүүрч, үргэлж инээд хөөрөөр бялхаж байдаг бөгөөд ахмадууд дасгал хийж, амарч яваа хүмүүс байгальтайгаа зэрэгцэн зохицон амьдрал уянгалдаг. Энэ бол сүрлэг сайхан Хайлар.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй