ЭРЭЭНЭЭР НЭВТЭРСЭН ХЯТАД-ЕВРОПЫН АЧААНЫ ГАЛТ ТЭРЭГНИЙ ХЭМЖЭЭ 1.7 САЯ ТОНН БОЛОВ

2024 оны 5-р сарын 8 өдөр

Тавдугаар сарын 8 хүртэл Эрээн боомтоор нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний ачааны хэмжээ 1 сая 710 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.51 хувиар нэмэгдэж, ачааны үнийн дүн 15 тэрбум 570 сая юаньд хүрсэн гэж Эрээн боомтын гаалийн статистик мэдээнд дурджээ. 
Эрээн боомт бол Хятад Монголын том боомт бөгөөд тээврийн 71 маршрут үүгээр гарч Ази, Европын 10 гаруй улс, дотоод гадаадын 140 гаруй хотыг дамждаг байна. Автомашин, машины сэлбэг, компьютер, цахилгаан механик тоног төхөөрөмж, робот зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Европ чиглэлийн галт тэргээр тээвэрлэдэг.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 137
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313