МОНГОЛ НУТГИЙН ЧИМЭГ БОЛСОН АДУУ МОНГОЛ ЭРИЙН ХИЙМОРИЙГ СЭРЭЭНЭ

2024 оны 4-р сарын 18 өдөр

— Адуучин Билэг гуай  адуугаа тамгалж адуугаа дэлэлсэн тухай татлага

Хөлөнбуйрын тал нутгийн дөрвөн улирлын ганган хээнцэр шүлгийн мөр бадагтай зүйрлэж, гойд сайхны  алдарт зураачдын зургаар дүрсэлмээр.
Хавар цагийн Хөлөнбуйр өөрийн гэх дүр төрхөөрөө  гангарна. 4-р сарын 12-ны өдөр, байгалийн гэгээн зурагт согтуурч Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн гурван сурвалжлагч Хайлараас мордож аяны жолоогоо Шинэ барга зүүн хошууны Амгалангийн Баянбулаг гацааны адуучин Билэг гуайнхыг зорилоо.
Удам дамжин хурдан хүлэг сойж байсан Билэгийн    сайхан хурдан морьд нь уяагаа чимэж, Хөлөнбуйрын нэрт уяачид тэдний өргөө гэрийг дүүргэжээ .
Хоймор дүүрэн суусан өвгөд адууны тухай хууч хөөрч олон жилийн өмнөхи Хөлөнбуйрын шандаст хүлэгүүдийг зураглана .


Адуу монгол нутгийн чимэг

Адуу монгол эрийн хийморь


Адуутай нутгийн хийморь нь тунгалаг, хурдан морьтой айлд  муу муухай юм ойртдоггүй гэдэг өвгөдийн яриа хөөрөө олны анхаарлыг  татаж байлаа. Мориний эмээл хазаар нь хүртэл айлд муу муухай зүйл орхоос зайлуулж чаддаг гэх зэрэг нь хуучины дом шившлэгийн номд харагдна. Олон найрт  үзүүр түрүүнд давхиж байсан хурдан хүлгийн хөлс нь хүртэл  сайн сайхныг авчирдаг гэж бэлэгшээдэг .
Хүлгийн сайхнаар уяагаа чимэж , хүний  сайхнаар өргөө гэрээ дүүргэсэн Билэг гуай өнөөдөр энэ жилийн даага тамгалж,адуугаа дэллэх гэж өдрийн сайныг сонгож лам залан адууны сан   уугуулан хол ойрын ах дүү төрөл садан найз нөхөд, сэтгүүлчдийг урьсан нь энэ байжээ. Монгол адуугаа голлон өсгөн үржүүлж байгаа нь илт. Бут бургас, нуур бүрдтэй тал  сайхан нутагдаа олон хурдан хүлэг уяан дээрээ үүрсүүлж сэтгэлийг татнам.
Дөрвөн зүг найман зовхисоос зорьж ирсэн уяачид адуу тамгалж, дэллэж, хааяа эмнэг догшин даага уургалж унан идэр залуучууд бяр чадлаа сорин Билэг гуайн адуун сүргийн  хотонд хөөр хөгжөөн бялхуулж байлаа.
Адуутай айлд төрж өссөн адууны тухай олон төрлийн судалгаа хийсэн  хашир адуучин Билэг гуайн хүү Баавуугаас: “Адуугаа тамгалж адуугаа дэллэхээр адуу номхордог учираас манайх жил болгон адуугаа тамгалж, дэллэдэг. Аавынх одоо дөрвөн азрага адуутай. Адууны маань өсөлт үржилт нь их олон жилийн арчилгаа, малалгаа  шаргуу чармайлгатай маань холбоотой. Адуу малалгаа амархан юм шиг боловч их олон туршлага хэрэгтэй. Аав минь адуугаа өсгөн үржүүлэх гэж хичээн зүтгэсээр. Үүний   нөлөөгөөр би ахлах сургуульд байхаасаа адууг судалж эхэлсэн юм.
Аавтай минь адилхан уяачдын хичээл зүтгэл түүх сударт үлдээж хадгалах, монгол адуун соёлыг  улмаас улам өргөтгөн хөгжүүлэх зэрэг зорилгоос одоо болтол эмхэтгэж цуглуулсан Авага Сөнидийн уяачдын эмхэтгэлээ хэвлэлд  оруулхад  бэлэн болсон. Уяачдын түүх намтрыг цуглуулхад олон сайхан хүмүүс тусалж дэмжиж байсан.Олон сайхан морьдыг тэмдэглэж хадгалах  ихээхэн хүч нэмрээ өгсөн уяачиддаа их баярлаж явдаг. Ус нь тунгалаг, өвс нь соргог, хүн болгон нь адуунд хайртай сайхан нутгийн дурсамж  Билэг гуайн адуу тамгалж адуу дэллэх найр утга төгөлдөр болж, сурвалжлагч бид нар энэ дөрвөн азарга адууны энэ жилийн төл дотроос хошуу найрын үзүүр манлай гарна  гэх хүсэл зөгнөлөө дэвшүүлэн аяны жолоогоо Хайлаар зүг татлаа.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 87
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 2 )

DR. ADITY [102.88.69.210] 2024-04-25 12:10:56

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

DR. ADITY [102.88.83.119] 2024-04-19 16:13:18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313