200 САЯ ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛ 250 ТЭРБУМ ЮАНЬ

2024 оны 4-р сарын 17 өдөр

200 сая тэжээвэр амьтдын хэрэглээний зах зээл 250 тэрбум юань
Саяхан Бээжинд тэжээвэр амьтдын бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн 11 дэх удаагаа гарлаа. Дөрвөн хоног үргэлжилсэн үзэсгэлэнг 250 мянган хүн үзэж сонирхжээ. Үзэсгэлэнд оролцогч иргэд, компани, бүтээгдэхүүн брэндийн тоо гээд бүгд өмнөхи жилүүдээс мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. 
Сүүлийн жилүүдэд Хятадад тэжээвэр амьтдад зориулсан бүтээгдэхүүний худалдаа, тэдгээртэй холбоотой эдийн засаг эрчтэй хөгжиж байна. 2023 оны байдлаар Хятад хүмүүс 200 сая орчим амьтан тэжээж байна. Энэ 200 сая амьтанд зориулсан зах зээлийн цар хүрээ бараг 250 тэрбум юаньд хүрч, тэжээвэр амьтдын хоол тэжээл, өмсгөл, байр сав зэрэг салбарыг хамарч, бүхэл бүтэн аж үйлдвэрийн сүлжээ бүрдүүлжээ. 
Хятадад гэрийн тэжээвэр амьтдын хэрэглээний зах зээлийн тал хувийг тэдний хоол тэжээл эзэлдэг. Та цахим худалдааны платформ дээр "гэрийн тэжээвэр амьтдын хоол" гэж хайлт хийвэл муур, нохойн 200 гаруй төрлийн хоолны брэндийг харж болно.

Хоол тэжээлээс гадна, гэрийн тэжээвэр амьтдын гэрэл зураг, нийгмийн харилцаа, хамт тоглох гэх мэт төрөл бүрийн хэрэгцээ гарч ирж байна. Гэрийн тэжээвэр амьтдыг гэр бүлийн гишүүдийн нэг гэж үздэг бөгөөд амьтны төрсөн өдрийг тэмдэглэж, аялуулж, амралтын өдрийг нь тэмдэглэдэг байна. 
Саяхан болж өндөрлөсөн 11 дэх үзэсгэлэнд буудах, скрининг, засварлах, түлхэх зэрэг үйлдлүүдийг нэгтгэсэн энэхүү машин гэрийн тэжээвэр амьтдад автоматаар анхаарлаа төвлөрүүлж, гайхалтай агшныг дарж, хөгжим, текст, тусгай эффектийг тааруулж, өдөр бүр гэрийн тэжээвэр амьтан эзэмшигчдэд тогтмол мессеж илгээх боломжтой. Хөөрхөн тэжээвэр амьтдын шинэхэн видео бичлэгийг татаж аваарай. 
Сүүлийн жилүүдэд зарим супермаркет, ресторанууд гэрийн тэжээвэр амьтанд зориулсан талбай байгуулах, тэжээвэр амьтдын суудал байрлуулах, тэжээвэр амьтдад хайртай хүмүүсийг дэлгүүртээ татах маркетинг явуулах болжээ. 

Хятадын агаарын тээврийн олон компани гэрийн тэжээвэр амьтдыг савлаж зөөвөрлөх тусгай үйлчилгээ эхлүүлээд байна. 
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 87
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

DR. ADITY [102.88.83.119] 2024-04-19 16:13:29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313