Цаг уур аажмаар дулаархыг дагалдан, Өвөр-монголын Шинэ барга баруун хошууны Улааннуурын нуга газарт Хун галуу, Бор галуу, Халиу, Хөх дэглий, Мөнгөн цахлай, Халиу дэглий зэрэг нүүдлийн шувууд саатаж, зарим нь сүрэглэн нисэж, зарим нь усанд тоглон наадаж, хайл гарсан нуурын усанд чөлөөтэй умбан, идэш хайж, түмэн бодис амилалын хүчээр бялхсан төлжих хаврын өнгө үзэмжийг харуулж, хүн байгаль эе зохицолтой зэрэгцэн оршисон үзэсгэлэнт сайхан экологийн зураг баргын тал нутагт дэлгэгдлээ.
Сүүлийн жилүүдэд Шинэ барга баруун хошууны экологийн орчин тойрон үргэлжилэн сайжирхыг дагалдан, Улааннуурын нуга газрын шилдэг сайн амь ахуй, ягч сахлаг өвс бэлчээр болон элбэг баялаг загасны төрлийн эх баялаг нь улмаас улам жүүртэн шувуудын нутагшин амьдрах цэнгэлийн орон болжээ. Ойлгосноор 3-р сарын сүүлчээс эхлэн нүүдлийн шувууд ар араасаа Улааннуурын нуга газарт нүүдэллэн ирж, одоо бараг 10 гаруй төрлийн 4000 шахам нүүдлийн шувууд саатан, 5-р сарын дундчаар нүүдлийн шувууд буцан ирэх оргил үедээ хүрнэ.
Эх сурвалж:Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Шинэ барга баруун хошууны Хам зуучлуурын төв