ХӨЛӨНБУЙРЫН ХОККЕЙЧИН ХӨВГҮҮД

2024 оны 2-р сарын 22 өдөр

Хоёрдугаар сарын 17-нд Хятадын өвлийн 14-р наадам Өвөр Монголын Хөлөнбуйрт албан ёсоор эхэллээ. Тухайн өдөр Хайлар дүүргийн Төмөр замын Нэгдүгээр дунд сургуульд 15-18 насны ахлах ангийн сурагчид 20 градусын хүйтэн талбайд толгойноосоо уур савстал хоккей тоглож, бэлтгэл хийв.
17 настай Фань Зиюн сургуулийн хоккейн багийн од юм. Өнгөрсөн онд Хятадын залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээн (U18), "Өвлийн 14-р наадам"-ын сонгон шалгаруулалт зэрэгт Хөхнуур мужаа төлөөлөн оролцох урилга авчээ. Харамсалтай нь баг дээгүүр тоглож чадаагүй тул Фань Зиюн төрсөн нутагтаа болох өвлийн спортын наадамд хүч сорих боломжгүй болсон юм.
"Би 9 наснаасаа хоккей тоглосон. Мөсөн талбайд тоглох тусам хоккей намайг тулааны талбарт сэтгэл хөдлөл, өөртөө илүү итгэлтэй, зоригтой болгосныг биеэрээ мэдэрлээ. Ирээдүйд би шигшээ багт элсэж, сонирхол мөрөөдлөө өөрийн насан туршийнхаа үйлс болгохыг хүсэж байна" гэж Фань Зиюн хэлэв.
Фань Зиюний ээж Ма Шижуан мөн тэр өдөр сургуульд ирж, хүүхдүүдийн тоглолтыг сонирхож, урам хайрлаж байв. Хүүгийнхээ өсөж хөгжсөн хөгжил хувиралтад баясаж, хүүгээрээ бахархдаг. "Хүүхдийн зан чанар спортоор дамжиж их өөрчлөгдсөн, хоккей түүний амьдралын салшгүй хэсэг болсон" гэжээ.
2022 оны Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион явуулж, 300 сая хүнийг мөс, цасны спорт руу "урвуулах" зорилго бодит ажил болсон. Хайлар дүүргийн Төмөр замын Нэгдүгээр дунд сургууль Хөлөнбуйрын бүс нутгийн онцлог, мөс, цасны нөөцийг бүрэн ашиглаж, сурагчдын өвлийн спортыг идэвхтэй хөгжүүллээ. Мөсний чарга, тэшүүр, цасны хөл бөмбөг, хоккей зэрэг спортын хичээлд хүүхдүүдийг 100 хувиар хамруулжээ.
2021 онд, тус сургууль ӨМӨЗО-ны албан журмын дунд сургуулийн 15-18 насны хоккейн анхны баг байгуулж, Өөртөө засах орны Мөсөн спортын төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тэр цагаас хойш ӨМӨЗО-ны Мөсөн спортын төв сургуулиудад талбайн ашиглалт, мэргэжлийн удирдамж өгөх, арга хэмжээ зохиоход туслалцаа үзүүлж эхэлсэн байна.
Хайлар дүүргийн Төмөр замын Нэгдүгээр дунд сургуулийн хоккейн багийн таван 

сурагч 2022 онд ӨМӨЗО-ны 15-р спортын наадамд Хөлөнбуйр хотоо төлөөлөн оролцож, эрэгтэйчүүдийн А хэсгийн аварга, энэ нэгдүгээр сард Өвөрмонголын дунд сургуулийн цорын ганц төлөөлөл болон оролцож 2023-2024 оны Хятадын ахлах сургуулийн хоккейн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзэлсэн байна.
Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын байдлаар тус сургууль 37 хоккейчин сурагчтай болжээ. Багийн гишүүдийн тоглолтын туршлага, техникийн чадварыг дээшлүүлэх зорилгоор долоо хоногт ажлын таван өдөр багийн бэлтгэл хийж, тэмцээнд оролцоно. Ням гараг бүр Хөлөнбуйр хотын хоккейн холбооны насанд хүрэгчдийн багтай тоглож, тэмцээний бодит ур чадварыг тасралтгүй дээшлүүлж байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn/,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 157
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313