Хятадын өвлийн спортын 14 дэх наадмын Өвөр Монголын Улаанцавын салбар тэмцээний бүсээс өчигдөр хоёр алтан медалийн эзэд тодорсон байна.
Тодруулбал, Гирин багийн Мэн Фаньчи эмэгтэйчүүдийн 15 км-ын ганцаарчилсан төрөлд 52 минут 55 секунд 8 доль, Хэбэй багийн Янь Шинюунь эрэгтэйчүүдийн 20 км-ын ганцаарчилсан төрөлд 1 цаг 0 минут 26 секунд 7 долийн амжилтаар тус тус тэргүүлсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа