Хятадын өвлийн спортын 14 дэх наадам өчигдөр, 17-ны орой нээлтээ хийв. Хаврын баяраар Өвөр Монголын олон газарт өвлийн спортын наадмаар сэдэвлэсэн цас мөсний баяр, хаврын баярыг угтсан баялаг агуулгатай олон эвент зохиожээ.
Өвөр Монголын соёл аялал жуулчлалын тэнхимийн гаргасан статистикээс харвал, хаврын баярын амралтаар Өвөр Монголд давхардсан тоогоор 31 сая 405.5 мянган хүн аялсан нь өмнөх оноос 5.76 дахин олон хүн зорьж очсон дүн юм. Аялал жуулчлалын салбар 22 тэрбум 122 сая юанийн орлого олсон нь өнгөрсөн жилээс 7.63 дахин их байна. Шанхай, Гуандүн, Хэбэй, Бээжин, Чунчинээс ирсэн жуулчдын тоо эхний тавд жагссан байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа