ХЯТАДЫН ӨВЛИЙН СПОРТЫН 14-Р НААДМЫН ЦАСАН МОТОЦИКЛИЙН ТЭМЦЭЭН ЯНЬЧИН ХОТОД ЭХЭЛЛЭЭ

2023 оны 11-р сарын 24 өдөр

"Хятадын мөс цас" блогийн мэдээ, 14-р сарын 23-нд Бээжингийн Яньчин дүүргийн Үндэсний цасан мотоцикль, чарганы төвд Хятадын 14-р удаагийн өвлийн спортын наадмын цасан мотоциклийн тэмцээн албан ёсоор эхэллээ. Тэмцээнд бүх Хятадын есөн муж, хотоос долоон цасан машин, 11 тамирчин оролцов.
Хятадын өвлийн спортын 14-р наадмын цасан мотоциклийн тэмцээн нь эмэгтэйн ганц хүний цасан мотоцикль, эмэгтэйн хос хүний цасан мотоцикль, эрэгтэйн хос хүний цасан мотоцикль болон эрэгтэйн дөрвөн хүний цасан мотоцикль гэсэн дөрвөн төрлөөс бүрддэг ба төрөл бүр нь өвлийн спортын наадмын шаардлагын дагуу дөрвөн үе шаттайгаар явагдаж, чансаагаа нийт оноогоор тус бүр тодорхойлдог ажээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйн ганцаарчилсан болон эрэгтэйн хос хүний тэмцээний эхний хоёр гараа явагдлаа. Эмэгтэйн ганцаарчилсан төрөлд, Гирин мужийн багийн тамирчин Хуай Минмин 2 минут 09 секунд 42-ын амжилтаар нэгдүгээр байрт түр жагссан бол, Шанхай хотын багийн тамирчин Ин Чин болон Чунчин хотын багийн тамирчин Тан Инхүй тус тус 0.27 секунд, 24.18 секундээр хоцорч, хоёр, гуравдугаар байранд жагссан байна.        
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 184
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313