ЭРЭЭНИЙ ГААЛЬ ЭНЭ ОНД 1.23 САЯ ЗОРЧИГЧ НЭВТРҮҮЛЖЭЭ

2023 оны 11-р сарын 14 өдөр

  Энэ сарын 11-нд Эрээн хотын хилийн шалгах нэвтрүүлэх газар 8898 хүн шалган нэвтрүүлсэн нь энэ 2023 оны хамгийн өндөр тоо болжээ. Хятадын Эрээн боомт, Монгол улсын Замын-Үүд боомт хоорондоо 9 километрийн зайтай. Эрээн боомт нь “Бүс ба Зам” хамтын бүтээн байгуулалт болон хойд зүгт нээлттэй байлгах чухал гарцын хувьд хурдны авто зам, төмөр зам, агаарын тээврийг нэгтгэсэн олон улсын гарц юм. Хятад, Монгол хоёр орны өргөн хэрэглээний худалдааны 70 гаруй хувь авто замаар Эрээн боомтоор дамжиж Монгол улс руу гардаг. Эрээн хотын хилийн орц, гарцын шалган нэвтрүүлэх газар 2023 оны 11 сарын 11-ний байдлаар давхардсан тоогоор 1.23 сая зорчигч, 204 мянган тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлсэн байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох

  • Туяа
  • 222
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313