ТАРИАЛАНЧДАД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ

2023 оны 9-р сарын 25 өдөр

 

Хятадын "Элбэг ургацын баяр" болох гэж буйг тохиолдуулж Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 22-ны өдөр, ХКН-ын Төв хороог төлөөлөн нийт тариаланчид болон хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүст баярын мэндчилгээ дэвшүүлжээ.  
Тэрбээр, энэ жил эх орны олон газарт ган гачиг, үер усны гамшиг нүүрлэсэн ч та бүхний хамтын хичээл зүтгэлээр бүтэн жилийн үр тарианы үйлдвэрлэл зорилтоо амжилттай биелүүлэх төлөвтэй байгаа нь улс орны эдийн засгийг тогтвортой байлгах, хөгжлийн шинэ төлөв тогтоох, чансаатай хөгжлийг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэх болно.  
Шат бүрийн намын хороо, захиргаа ХКН-ын Төв хорооны бодлого шийдвэрийг нухацтай хэрэгжүүлж, хөдөө тосгоны хүчирхэг орныг бүтээн байгуулах зорилтын төлөө ажиллаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталж, хөдөө тосгон, аж ахуйн ахуй, тариачидтай холбоотой ажилд анхаарлаа төвлөрүүлж, тариачдын орлогыг тасралтгүй нэмэгдүүлж, үзэсгэлэнт сайхан, амьдран суухад таатай хөдөө нутгийг цогцлон байгуулахын төлөө ажиллах хэрэгтэй гэжээ.  
Эх сурвалж: http://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Гялбаа

  • Туяа
  • 519
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313