НОГООН БҮРХЭВЧ ТЭЛЖ, ЦӨЛЖИЛТ ХУМИГДАЖ БАЙНА

2023 оны 9-р сарын 15 өдөр

Ногоон бүрхэвч тэлж, цөлжилт хумигдсан шинэ түүх бичигдэж байна
Саяхан асуудлыг хариуцсан байгууллагууд боловсруулж "Цөлжилтөөс сэргийлж засах тухай Хятадын улсын 2021-2030 оны төлөвлөгөө" баталжээ. Төлөвлөгөөнд Хятад улсын цөлжилтөөс сэргийлж, цөлжилтийг засч сайжруулах ирээдүйн чиг үүрэг, зорилтыг тодорхойлсон байна. Үүнийг тодотговол, 2025 он гэхэд цөлжсөн газрын 102 сая му талбайг засан сайжруулж, цөлжсөн 30 сая му газрыг битүүмжлэн хамгаална. 2030 онд гэхэд цөлжсөн газрын 186 сая муг засан сайжруулж, цөлжсөн 90 сая му газрыг битүүмжлэн хамгаална. Нөхөн сэргээх боломжтой цөлжсөн хөрсний 67 хувийг засч сайжруулан, энэ ажилд чухал ахиц гаргана гэж тусгажээ.
ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш цөлжилтөөс сэргийлэх, засах ажил үр бүтээмж сайтай байж, цөлжсөн 20.33 сая га талбай хөрсийг нөхөн сэргээж, засан сайжруулах боломжтой газар нутгийн 53 хувийг сайжруулж,  дөрвөн удаагийн хяналт шалгалтын дүнд цөлжсөн талбай багассан байна. Өмнө нь энд цөлжилт ихсэж амьдрах орчин хумигдаад байсан бол эдүгээ ногоон бүрхэвч тэлж цөлжилт хумигдсан түүх бичигдэж эхэлсэн юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 229
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313