ӨВӨР-МОНГОЛЫН СОЁЛЫН ХЭВЛЭЛИЙН ХОРООНООС НАЙРУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 9-р сарын 14 өдөр

Өвөр-монголын Соёлын хэвлэлийн хороо найруулагчдад зориулсан гурван өдрийн хэв суртал, боловсролын сургалтыг зохион байгууллаа. Өвөр-монголын Соёлын хэвлэлийн хороо нь Хятад улс төдийгүй, дэлхийн олон орны эрдэмтэдтэй олон жилийн турш туршлага солилцон ажиллаж ирсэн нь тус хэвлэлийн хорооны найруулагчид мэргэжлийн өндөр боловсрол эзэмшихэд шууд нөлөөтэй юм. 
“Хүн хэдий мэргэн боловч хэлэхгүй бол мэдэхгүй, цаас хэдий нимгэн боловч чичихгүй бол цоорохгүй” гэдэг. Өвөр-монголын Соёлын хэвлэлийн хороо нь найруулагчдын мэргэжлийн боловсролд өндөр шаардлага тавьдаг ба улмаар олон удаагийн сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн билээ.
Мөн ерөнхий шүүжий Ши Жинпингийн төв ёсыг сахиж, шинийг үүдхийг чангатгаж, хэвлэлийн хорооны чанар сайтай хөгжилтийг ахиулах зааврын дагуу тус удаагийн сургалт Өвөр-монголын их сургуулийн профессор, Өвөр-монголын их сургуулийн хэвлэлийн хорооны ерөнхий найруулагч Жьо Еин, Хятадын Орчуулгын төв товчооны нэрт орчуулагч Алтанбагана, Өвөр-монголын ардын хэвлэлийн хорооны хянан найруулагч Жин Бао зэрэг эрдэмтдийг  хүндэтгэн урьж, зөв орчуулга, зөв найруулга үсэг ашиглах зэргээр практиктай уялдуулан энэ удаагийн сургалтыг явууллаа.
Тус сургалтанд Өвөр-монголын Соёлын хэвлэлийн хорооны бүх нөхөд оролцсноос гадна, Хөлөн-буйр Дээд сургуулийн бүх, эрдэмтэн, Хөлөнбуйр өдрийн сонины хорооны найруулагч сурвалжлах зэрэг байгуулагууд оролцов.
Профессор Жьо Еин Хятадын үндэстний хамтын цогцын ухамсраа дээшлүүлэх нь, хэвлэл мэдээлэлийн ажилтны анхаарах зүйлс сэдвээр илтгэсэн бол, эрдэмтэн Алтанбагана эрт эдүүгээгийн орчуулагын толь бичгээс иш татаж хэрхэн уран зохиолын орчуулга хийх талаар, ардын хэвлэлийн  хорооны хянан найруулагч Жин Бао хэрхэн зөв оновчтой найруулга хийх зэрэг сэдвээр тус тус сургалт орлоо.
Улс орны хөгжилт дэвшилт хэвлэл мэдээллээс хэзээ ч салж чадахгүйн учир, цаг үеийн хөгжлөө даган хэвлэл мэдээлэлийн ажилтанд мэргэжлийн өндөр боловсрол улам илүү шаардагдах нь лавтай!
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин, Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 255
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313