Сүүлийн өдрүүдэд Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Зүүн хойд нутгийн Хей Лүжян мужид ажиллав. Энэ үеэр тэрбээр, уулзалт яриа хийж, Хей Лүнжян мужийг сэргээн хөгжүүлэх чиглэл, арга замын талаар өгүүлжээ.
Зүүн хойд нутаг бол Хятадын эдийн засагт маш чухал байр суурь эзэлдэг. Шинэ Хятад улсын аж үйлдвэрийн өлгий бөгөөд аж үйлдвэрийн чухал бааз юм. Хятадын хүнд даацын анхны автомашин, анхны тийрэлтэд онгоц, анхны арван мянган тонн даацтай хөлөг онгоцыг анх энд үйлдвэрлэсэн юм. Зүүн хойд нутаг Хятадын үр тарианы гол бааз бөгөөд Хятад улсын нийт үр тарианы 20 хувийг дангаараа тарьж ургуулдаг байна. Хятад улсын шош тариалалтын 50 гаруй хувийг энэ нутгаас хурааж авдаг. Зүүн хойд нутаг мөн Хятадын газрын тос, байгалийн хийн чухал бааз юм. Түүнчлэн хуурай зам, гол мөрөн, тэнгис далайн зам харилцааны өргөн сүлжээ байгуулж, Хятад улсыг гадаадад нээлттэй байлгах чухал цонх болдог.
Гэвч өнгөрсөн зууны 90-д оноос тус бүс нутгийн хөгжил саарч эхэлжээ. Байгалийн баялаг хомсдож, аж үйлдвэрийн технологи хоцрогдож, төрийн өмчийн комданийн ажилчид өөр муж руу ажил хайн шилжих болсон юм. Ийм учир Хятад улс 20 жилийн өмнөөс Зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр гаргаж хэрэгжүүлж эхэлжээ. Эх баялгийн нөөцтэй, аж үйлдвэрийн суурь сайтай, газар зүйн ашигтай байрлалд оршдог энэ нутаг хөгжлийн асар их ирээдүйтэй гэж Ши Жиньпин үздэг юм. Өнгөрсөн арван жилд Ши Жиньпин дарга Зүүн хойд нутагт 10 удаа ажиллаж, тус нутгийг сэргээн хөгжүүлэх тухай стратегийн хөтөлбөр дэвшүүлсэн юм. Энэ удаа ажиллахдаа Ши Жиньпин, "Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулж, зүүн хойд нутгийн стратегийн тулгуурын үүргий бэхжүүлэх хэрэгтэй" гэж онцолжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Зүүн хойд нутгийг сэргээхэд бодит эдийн засгийн хөгжил гол суурь болно. Үүнд шинжлэх ухааны инновац нь хөдөлгөгч хүч болж, аж үйлдвэрийг шинэчлэх нь гол чиглэл болж байгаа юм. Зүүн хойд нутаг бол үндэсний үр тарианы үйлдвэрлэлд жин дарагч, хамгийн их хувь нэмэр оруулагч бүс юм. Үр тариа, тэжээл бордоо, ой мод, мал аж ахуй, загасны аж ахуйг уялдуулан хөгжүүлж, хөдөө аж ахуйг өргөн утгаар нь тэгш хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй