5G хэрэглэгчдийн тоо хурдтай нэмэгдэж байна

2023 оны 5-р сарын 26 өдөр

Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамны тоо баримтаас үзвэл, энэ оны 1-4-р сард, харилцаа холбооны салбарын нийт орлого 569 тэрбум 900 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2 хувиар өссөн байна. Гар утас хэрэглэгчдийн цар хүрээ тогтмол нэмэгдэж, 5G хэрэглэгчдийн тоо хурдтай өсчээ. Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар, харилцаа холбооны үндсэн гурван компанийн гар утас хэрэглэгчдийн нийт тоо 1 тэрбум 707 тэрбумд хүрчээ.Үүнд, 5G гар утас хэрэглэгчид 634 саяд хүрсэн нь гар утас хэрэглэгчдийн 37.1 хувийг эзэлж байна. 5G суурь станцын нийт тоо 2 сая 733 мянгад хүрч, нийт гар утасны суурь станцын нийт тооны 24.5 хувийг эзэлж байна. Суурин өргөн зурвасын сүлжээний хэрэглэгчдийн цар хүрээ тогтвортой нэмэгдэж, харилцаа холбооны үндсэн гурван компанийн суурин интернетийн өргөн зурвасын хэрэглэгчийн нийт тоо 608 саяд хүрч, өмнөх оны эцсийнхээс 18 сая 110 мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эхсурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 175
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313