Эмнэг догшин хүлэг морьдыг уяж зөөлхөн номхруулж сургах шинэ ур мэргэжилд эр чадал, оюун ухаанаа шавхан яваа Сүмбэр бол Хөлөнбуйр хотын Эвэнки хошууны Хуй суманд нутагтай эмнэг сургагч залуу.
Хархан багаасаа хурдан морь унаж, моринд аргагүй л хайртай өссөн. Сүмбэр 15 настайдаа морин спортын сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Тэр өөр муж, хотод морин спортын сургагчаар ажиллаж байгаад 2021 онд нутагтаа харьж, шинэ арга барилаар морь сургах ажлаа эхлүүлсэн юм.
Уламжлал болон шинчлэлийг уялдуулж, уралдааны морь, сайн үүлдрийн адууг бусгаж булгиулалгүй сургаж номхоруулах арга нь хүмүүсээс сайшаалал сонсож эхэлсэн. Тэр морьдын эзэнтэйн гэрээ хийж,тогтсон хугацаанд сургаж, гэрээний дагуу амжилттай сургаж, хариуцлагатай нарийн нямбай ажилдаг учраас сургасан морьд нь аашгүй номхон, унахад тогтуун, уралдхад дөхөм болсон байдаг.
Сүмбэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд 300 шахам морь сургасан. Түүний шинэ арга зүйгээр морь сургах мэргэжил нь адуучид, уяачид, адуун соёлын үйлс эрхэлж байгаа хүмүүсийн анхааралд өртөж, Хөлөнбуйрын малжих дөрвөн хошуунаас гадна бусад аймаг хотын хүмүүс ч түүнийг зорин ирдэг болсон. Зориг байвал зорьсондоо хүрнээ гэдэгчилэн бүтээлч залуугийн үйлсийн зам нь дардан байх болтугай!
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа