Тавдугаар сарын 22-ны өдрийг биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ онд "Хэлэлцээнээс хамтын ажиллагаа руу: Биологийн олон янз байдлыг сэргээе" уриан дор тэмдэглэж байна. "14-р таван жил"-ийн төлөвлөгөөг дэвшүүлснээс хойш Хятад улс олон төрөл зүйлийг авран хамгаалах ажилд анхаарал хандуулж, газар нутгийн болон байгалийн хамгаалалтын тогтолцооны бүтээн байгуулалтыг сайтар хэрэгжүүлж, олон тооны ховордсон зэрлэг ан амьтны тоо толгой, ургамлын төрөл зүйл тогтвортой нэмэгдэж, амьдран төлжих орчин сайжирсаар байна.
Сүүлийн жилүүдэд, Хятад улс ховордсон зэрлэг ан амьтан, цөөн тооны зэрлэг ургамлыг авран хамгаалах төслүүдийг системтэй хэрэгжүүлсэн бөгөөд газар дээр нь хамгаалах, хүний хүчээр үржүүлэх, байгальд нь буцаах зэрэг арга хэмжээг авснаар ховордсон амьтан, ургамлын тоо толгой, төрөл зүйл нэмэгдсээр байна.Эх сурвалж: http://www.mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй