Синьхуа агентлагийн мэдээ: Хятад, төв болон Зүүн Европын орнуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн Жэжян мужийн Нинбо хотод амжилттай болов. Үзэсгэлэнд төв, зүүн Европын орнуудын 5000 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдсэн нь өмнөх үзэсгэлэнтэй харьцуулахад бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ нь 25 хувиар нэмэгдсэн байна. Мөн ЕХ-ны газарзүйн заалттай бүтээгдэхүүнүүд анх удаа дэлгэгдсэн бөгөөд Унгарын өвөрмөц материалаар хийсэн ханын дэлгэц, Словений цанын хэрэгсэл зэрэг олон брэндүүд Хятадын үзэсгэлэнд анх удаа оролцож байгаа аж.
Олон улсын хамтын ажиллагааны хувьд төв, зүүн Европын 29 орны албан ёсны байгууллага, бизнесийн холбоодтой хамтын ажиллагааны тогтмол механизмыг бий болгосон бөгөөд үзэсгэлэнгийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай 62 төсөлд гарын үсэг зурж, нийт 17.78 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.7 хувиар өсчээ. Үүнд, дэлхийн топ 500 компани, салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжид хамаарах 17 төсөл байгаа юм байна. Эдгээр төсөлд өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, био анагаах ухаан, дижитал эдийн засаг зэрэг багтаж байна.
Хүмүүнлэгийн төрөл бүрийн солилцооны арга хэмжээнд цахимаар оролцсон хүний тоо 200 мянгыг давсан байна.
Эх сурвалж: http://www.mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй