Талын дуун

2023 оны 4-р сарын 20 өдөр

Хашаа саравчаа сэлбэн засах, өвс тэжээл нөөцлөх, төл малаа арчилах, зусландаа нүүх… гээд малчдын ажил ар араасаа ундардаг улирал.
Хаврын дунд сараас хойш төл малын тосолт арчилгаа, цэвэрлэгээ, үржлийн судлагаа гээд борви бохисхийлгүй яарсан Шилийн-хотын Цогуул сумын Хонгор гацааны малчин Насанбаяр саяхан нэгэн баярт чимээг сонсоод итгэл зориг нь хөвчилөгдөн, ажлынхан алжааллаан тэрээр ор тас мартжээ.
Уг нь саяхан болсон Шилийн-хотын Газар тариалан, МАА эдийн засаг болон Шинжлэх ухаан технологийн товчоогоос зохион байгуулсан Шилийн хотын хэмжээний үзэмчин үүлдрийн хуцны шалгаруултат малчин Насанбаярын үзэмчин хуц нь шилдгээр тодорчээ.
Энэ тухай малчин Насанбаяр: “Олон жилийн туршид малын үүлдэр сайжруулсны ач гавъяа гэж бодож байна. Одоо албаны гэрчилгээтэй болсноороо манай сайн үүлдрийн малийн үнэ ханш улам тогтуунаар нэмэгдэнэ гэдэгт бат итгэж байна” гэж хэллээ. 
2012 оноос хойш Насанбаяр хонин сүргээсээн 700 гаруй эх малын тоо толгойг 300 орчим болгон цөөрүүлж, сайн үүлдрийн үзэмчин хуцны сүргээс 200 орчим хуцыг тогтмол малжиж байна.
Сурвалжлагчаас: 
Бог малаа цөөхөлснөөр орлого ч дагалдан багассан байх тийм үү ?
“Малын тоо толгой багасаж байгаа боловч, чанар чансаа нь сайжирсан болхоор жилийн дундаж орлого тогтуухан байна.Харин  нарийн бодход, хөдөлмөр хүч, бэлчээр өвс, тэжээл бордоог хэмнэж, нутаг бэлчээрийн даац амь ахуйн тэнцвэрийг олж, урт хугацаатай малжих үйлдвэрлэлийн чанар, тогтууныг баталсан” гэж Насанбаяр сэтгэл ханамжтай сурвалжлагчид ярилаа.

Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Гялбаа

  • Туяа
  • 427
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313