Энэ бол өвгөдөөс өвлөсөн өндөр уулс
Хязгааргүй уудам тал нутаг
Энэ бол баялаг ихтэй ногоон хөрс
Түүхээс улбаалсан ариун нутаг
2022 оны 8-р сарын 15-нд Бээжин хотод зохион байгуулагдсан Хятад улсын анх удаагийн орон нутгийн брэндийг суртачилах хуралд оролцсон “Хянган аймаг”-ийн өнгө, төрхийг танилцуулж байна.
Хуралд “Хянган даваан дээрх Хянган аймаг ” орон нутгийн брэнд,Хянган аймгийн онц гаралт болох тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүнд орон нутгийн эко хүнсний брэнд, “Бохирдолгүй Хянган”-р Хянганыг аймгийг төлөөлөн оролцжээ. Ийнхүү Хянганы Соёл аялал жуулчлал, аж ахуйн хөгжлөө нэг шат ахиулсан юм. Хянган аймаг бол Хятад улсын умард хэсэг, Хянган давааны дунд хэсэгт байрладаг Хянган даваан дээрх хамгийн үзэсгэлэнтэй гүүр болдог. Энэ ч утгаараа Хятад улсын цээжинд оршиж газар зүйн байршлын хувьд онцгой ач холбогдолтой байдаг.
Хянган аймаг Цэлмэг тэнгэрийн доор, мөнх ногоон уул, цэвэр тунгалаг ус горхи, байгалийн үнэт баялаг болох гүн зузаан хүрэн хөрс шороон дээр эх байгалийн зураглалыг бүтээсэн. Нийт 33 % нь гүн зузаан ой тайга. 55 % нь өргөн уудам тал нутгаас тогтох ба бүтэн жилийн турш нарлаг, тунгалаг өдрүүдтэй бөгөөд бохирдолгүй, цэвэр уур амьсгалтай эдгээр эх байгалийн "Эх сурвалж " нь Хянганд өгсөн байгалийн бэлэг юм.
Иймд бохирдолгүй экологийн эрүүл хүнс нь Хянган аймгийн брэнд нь болжээ .
Хянган аймаг нь газар зүйн байршлаасаа шалтгаалан, дэлхийд танигдсан үхэр үржүүлэг, малын бэлчээр болон буудай тарих тариан талбай ба Хятад улсын тутаргын нутаг болсон.Хянган аймаг нь жилийн дөрвөн улиралдаа онц гойд үзэсгэлэнтэй, улсын алдартай цэцэрлэг, дэлхийд нэр алдартай газар зүйн хүрээлэн зэрэг нь сэтгэлийг булааж, алсаас ирэх зочдоо хорвоод ганц олдох өнгө үзэмжээрээ баярлан угтана.
Эх сурвалж:Хянганы өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонин: Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй