УРАНЧИМЭГ: АРДЫН ДУУГААР ЭГЭЛ АМЬДРАЛАА АРГАДНА

2023 оны 3-р сарын 20 өдөр

Хүн амьдралд олон дүр бүтээдэг. Харин цаг хугацаа энэ бүх дүрийн ард хөшиг нь болж өгдөг. Өнөөдөр та бүхэндээ Хөлөнбуйр хотын  Эвенки хошууны “Алтан бэхлэг” ардын урлагийн бүлгэмийн гишүүн, малчин, уран сайханч, эгэл бор малчин бүсгүй Уранчимэг ахмадын "дүр"-г танилцуулах болсондоо таатай байна.
Уранчимэг маань ардын дууны нугалаанд  амьдралын баяр гуниг, жаргал зовлонгоо шингээн, мөнх настай ардын дуугаараа гоёлон яваа нэгэн. Түүгээр ч зогсохгүй уран хоёр гараараа амьдралаа өөд татан яваа Буриад бүсгүй билээ. Тэрбээр хагас зууныг даван туулж явсан Буриад ястны өв соёлын түүхэн хуудсанд нэрээ мөнхлөх нэгэн.
1960 он 6 сарын 1-ний өдөр Эвенки хошууны Шинэхэн зүүн сумны Бүрд гацааны Толойд халын Аюушын Заяат хэмээх айлд ууган охин заяасан нь Уранчимэг. Охин балчир наснаасаа адуу малын дэргэд өсөж, хөдөөгийн амьдралд суралцаж, арвин туршлагатай болж өссөн юм. Хэдэн дүүгээ асран хүмүүжүүлэх хүндхэн үүргийг нуруун дээрээ үүрч арван хэдхэн наснаасаа оёдлын ухаанд суралцсан.
Багын эзэмшсэн мэргэжил, жаахнаасаа сурсан ухаан хоёр нь түүний хожим хойшдын ажил амьдралд нь ихээхэн тус болжээ. Тэр аж амьдралаа авч явахын зэрэгцээ оёдол утас хөврүүлэн, дээл хувцас оёж, нэг л мэдэхэд нутаг усандаа нэртэй оёдолчин болсон байлаа. Буриад хувцас, засал оёхоос эхлэн одоо Буриад гутал оёх ур мэргэжлээр хошууны зэрэглэлийн өвлөн уламжлагч, Өвөр-монголын Урчуудын нийгэмлэгийн гишүүн болсон.
Уранчимэг гуай 2016 оны Бээжинд  болсон бүх улсын цөөн тоот үндэстний хувцас засалын уралдаанд шилдэг байр, 2018 оны Оросын Иркутск хотод болсон олон улсын  “Алтаргана” наадамын “Буриадын нэг өдөр” хувцас заслын уралдаанд  нэгдүгээр байр, 2019онд Оросын холбооны Буриад улсад болсон олон улсын уран оёдолчдын уралдаан болох “Элэнцийн минь алтан шөрвөс” уралдаанд хоёрдугаар байрын шагнал хүртсэн билээ. Харин амжилтын ард олон олон өдрийн тэсвэр, тэвчээр нуугдаж байдаг нь амьдрал хэмээх хатуу даваа давдаг жам ёс билүү.
— Манай Буриад ардын дууг дуулаад дуулаад  барагдашгүй шүү! Ажлаа хийнгээ үргэлж л дуулж л байдаг! Энэ л дуунуудаасаа би зол жаргал мэдэрдэг байлаа. Дуулахаар сэтгэл уужирч, гуниг арилж, эрч хүчтэй болдог хэмээн хуучлахдаа Уранчимэг гуайн нүд нь сэргэн, бүх биеэр нь эрч хүч урсаж байх мэт.....
“Надад оёдол хийх уран ухааныг заасан багш бол миний ээж. Би ээжээсээ Буриад гутал оёхыг сурсан. Дараа нь дээл  хувцас оёхыг ч сурсан. Буриад гутал оёход ажилбар ихтэй. Гуталын ирмэг гэж улаа эсгэн, эсгий ширнэ, тэмээний ноосоор эсгийгээ тойруулж ширнэ, дунд нь ширнэ, хэвээ бариад хонины дэлүүгээр улаа барьж наана, ширж дууссны дараа гутлын бүтэн хэсгийн эсгүүрийг хийнэ. Буриад гутлын үйл оёдол олонтой болхоор гараа гаргаж, сэтгэлээ тавьж оёж байсан. Залуудаа би адуу хариулдаг, бас морь сайн уургалдаг байсан. Өөрийн унах морио өөрөө барьж сургадаг байлаа шүү гэж ярьсанчлан түүний гар чухам л үйл үйлэнд хүрч явсан “Уран гар”, “Хүчирхэг гар” юм.
Уранчимэг гуай 1978 онд Эвенки хошууны Шинэхэн зүүн сумны Харгана гацааны Мөнхийн Соёлцэрэнгийн гэргий болж хослон амьдаржээ.
— “Бурхнаас бид хоёрт нэг хүү, хоёр сайхан охин заяажээ. Том охин минь ОХУ-д гэр бүлийн хамт амьдарч байгаа бол хүү, бага охин хоёр минь нутагтаа голомтоо бадрааж, өрхөө татсан. Ингээд л настан буурал ээжээ асарч, оёдлоо оёод өдийг хүрч явна би” хэмээв. Тэрээр 2011 онд Шинэхэн зүүн сумны Харгана гацааны хөдөө байгаа байшин гэрээ худалдаад, Эвенки хошууны төвд буриад хувцас заслын дэлгүүр нээж, жилдээ олонч хосуудын хурим найрын хувцсыг урласан байлаа.
Хувцас оёж урлаж явахын дагуу тэр багын дуртай байсан ардын дуугаа дуулах аз завшаанүеийн найзууд маань намайг дуудаад аваад явн)олдож, 2015 оноос эхлэн “Өөрийн урлагийн зам”-даа орж албан ёсоор урлагийг тайзан дээр гарч ардын дуугаа дуулах болжээ. Тэгээд 2016 онд аз таарч найз нартайгаа Монгол улсад  тоглолтоор аялж мөн тус жилдээ Оросын холбооны Буриад улсын соёлын гавьяат Сэндэр гуайг урьж энэ яваа насныхаа анхны сургалт(ардын дууны-д сурсан билээ. Мөн 2018 онд Иркутск хотод зохион байгуулсан олон улсын “Алтаргана” наадамд 19 хүнийн хамтаар дуулалт жүжгийн нэгдүгээр байрны шагнал хүртжээ.
Харин яаж явсан тухайгаа дурсан хүүрнэхдээ:
— “Бид Шинэхэний буриад хувцас заслаа үүрээд, бурхан гүнгарваагаас эхлүүлэн ширмэл ширдэг, тулга, тогоо …  гэх мэтийн юм бүхнээ авч явсан. Тэгээд бид “Буриад хурим”-ын “Дэр булаалдах заншил”ыг хорин минутад багтаан тоглож тэргүүн байрын шагналыг хүртсэн юм” гэлээ.
Тэрбээр бас 2016 онд Бээжинд зохион байгуулагдсан Цөөн тоот үндэстний наадмын дууны уралдаанд хоёрдугаар байрт шалгаржээ. 2017 онд тэд Монгол улсын дөрвөн буриад сумаар тоглолт гарган монгол улсын буриад зон олонтой ихэд танилцжээ.
Уранчимэг гуай 2018 онд ядуу амьдралтай, өнчин өрөөсөн хүүхдүүдийг цуглуулан “Ачтай” хүүхдүүдийн бүлгэмийг байгуулж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй гар урлал, ардын дуу зааж, бүлгмийн хүүхдүүдээ дагуулаад тоглолт, уралдаан тэмцээнд оролцож эхлэв. Түүний бүлгэмийн хүүхдүүд ч өдөр ирэх тусам өсөн томоожиж биеэ дааж өөрсдийн бүтээлийг хийж чадах болсон нь түүнд хамгийн их аз жаргал авчирсан гэх.
Он жил урсан өнгөрч, багын дурсамж, залуу насны гэнэн дурдатгалыг үлдээнэ. Тэр олон жилийн турш амьдралын хатуу бүхнийг туулж явахдаа “Хүн тэвчээртэй л байвал амжилтанд хүрч чадна” гэж бат бодож, итгэлээ хайрлаж явсан болхоор  сургууль соёл гэж яваагүй,  оёдлын мэргэжлийн талаар сургалтанд ч суугаагүй, дууг мэргэжлээр нь сураагүй ч амьдралын замдаа ер бусын олон нугачааг өнгөрүүлж хэнээс ч илүү тэсвэр, тэвчээртэй болжээ. Тэр уран яруу хоолойгоороо өв эрдэнэ болох ардын дуугаа дуулж, уран хоёр гараараа амьдралаа өөдөн тадан, энэрэнгүй зөөлөн сэтгэлээр бүх хорвоог уяраана. Энэ бол Уранчимэг гуайн амьдралаасаа түүсэн бүх гоёл нь болох юм. Энэ гоёл нь түүгээр дамжин өв эрдэнэ болж уламжлан өвлөгдөх билээ. 
Эх сурвалж : Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 196
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313