Их дээд сургуулиа төгссөн оюутнууд ажилд орох хүсэлтээ гаргах оргил үе одоо ирж байна. Их дээд сургууль төгсөгчдөд зориулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулж, тэднийг ажилтай болоход нь дэмжлэг үзүүлж байна. Энэ жил Шаньдүн мужид их дээд сургууль төгсөж буй 811'700 орчим хүүхэд байна. Төгсөгчдийг ажилтай болгох зорилгоор Шаньдүн мужийн Боловсролын танхим ажлын байрны сонгон шалгаруулах анхны өдөрлөг зохион байгуулав. Энэ өдөрлөгт 410 гаруй байгууллага оролцож, 21 мянга гаруй ажлын байрыг санал болгожээ. Чадварлаг боловсон хүчинг олж авахын тулд байгууллага нэгж хөнгөлөлттэй нөхцөлөөр хангаж байгаа юм. Тухайлбал, Шаньдүн мужийн Дүн Ин хотын боловсролын газар төгсөгчидтэй ганцаарчилсан ярилцлага хийж, 60 гаруй ажлын байранд багш авах юм байна. Үүнээс гадна, онлайн болон офлайн платформоор дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлж байгааг сонгон шалгаруулалтын өдөрлөгөөс анзаарч болох юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй