Хятадын Ши Ху нуурын Лонжин цайг сүүлийн өдрүүдэд хурааж эхэллээ. Жэжян мужийн Хангжөү хотын Лонжин цайны нэгдүгээр зэрэглэлийн нөөцийн бүс болох Мэй Жяву тосгон, Лонжин тосгон, Вэн Жяшань тосгон болон бусад цайны тариалан үйлдвэрлэдэг газруудын цайны фермерүүд Лонгжин цайгаа хурааж эхэлжээ.
Лонжин цайны тариаланчид 03-р сарын сүүлээр цайгаа хураадаг бөгөөд энэ оны нийт үйлдвэрлэл нь өмнөх жилүүдийнхтэй адил байх төлөвтэй байна.
2022 оны 11-р сард ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад "Хятадын цай хийх уламжлалт арга техник, холбогдох ёс заншил" болох "Ши Ху нуурын Лонжин" цай чухал хэсэгт багтжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй