Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Амгаланд “Солонго” нүүдэл номын өрөөнөөс номтой нөхөрлүүлэх цогц үйл ажиллагаа зохион байгууллаа. “Ном ухааны тарни” сэдэвт тус уулзалтын үеэр цэвэр бичлэгийн уралдаан өрнүүлж, хошууны хүүхэд, залуус, эцэг эхчүүд оролцжээ.
Номын цагаан буянаа хамтдаа хуваалцаж, “Номтой нутаг” уншлагад тогтмол хамрагддаг хүмүүстээ талархлаа илэрхийлж, номын солилцоо, хэлэлцүүлэг өрнүүлж, азын дөрвөн шагай хаяж, аз жаргал, инээд хөөр бялхсан мөчийг хамтдаа өнгөрүүллээ. Тус өдөр зөвхөн номоор "амьсгалсангүй". Залуу бүсгүйчүүд үдийн зоог бэлдэн, ширээ засч, дуу дуулж, шүлэг, найраглал уншсан нь тус уулзалтын чимэг болж байлаа.
Эх сурвалж : Хөлөнбуйр өдрийн сонин,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй