2022 оны дэлхийн ур чадварын тэмцээн 9-р сараас эхлэж 11-р сарын сүүл хүртэл үргэлжлэх юм. Тус тэмцээн 15 оронд 62 төрлөөр явагдаж байна. БНСУ-д зохиогдож буй ур чадварын тэмцээн нь Кёнги Куоян хотод энэ сарын 12-нд нээлтээ хийж, нийт 8 төрөлд , 34 улсын 130 гаруй тамирчин оролцлоо. 2022 оны 10-р сарын 17-ны өдөр БНСУ-ын тамирчин 3 алт, 1 хүрэл медаль хүртсэн бол Хятадын 6 тамирчин 3 алт, 1 хүрэл медаль, 2 шилдэг шагнал хүртлээ.
Гуанжөү хотын аж үйлдвэр худалдааны мэргэжлийн дээд сургуулийн тамирчин Ян Шуминг гар утасны хэрэглээний төрөлд алтан медаль, Шэньжэний техникийн коллежийн Луо Кай, Чен Синюань тус бүр 3D дижитал тоглоомын урлагийн төсөл, үүлэн тооцоолол төслийн алтан медалийг тус тус хүртжээ. Харин Шанхай хотын хоёрдугаар аж үйлдвэрийн их сургуулийн Лиан Жүн сүлжээний зураг төлөвлөгөө болон шинийг нээлт ашиглах төсөлд хүрэл медаль, Шин Тай мэргэжлийн дээд сургуулийн тамирчин Ван Шюй Жэн болон Гуан Жөү хотын аж үйлдвэр худалдааны мэргэжлийн дээд сургуулийн тамирчин Жинь Чян тус тус худалдааны зөөлөн тоногийн шийдлийн төсөл болон сүлжээний системийн хамааралтын төрлийн шилдэг шагналыг хүртсэн юм.
Дэлхийн ур чадварын уралдаан бол өнөөгийн хамгийн том, хамгийн нөлөө бүхий мэргэжлийн ур чадварын уралдаан бөгөөд "Дэлхийн ур чадварын олимп" гэж нэрлэгддэг. Хятад улсын тамирчид 6 төслийн тэмцээнд оролцож 13 төрөлд 8 алтан медаль , 1 хүрэл медаль , 4 шилдэг шагнал хүртсэн амжилттай байна.
Эх сурвалж: https://mp.weixin.qq.com, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй