Саяхан “Гайхамшигт урд өлзийт найр” 2022 оны Хасарын тахилга, Урдын өмнөд хошууны саадаг сумын тал нутгийн соёл аялал жуулчлалын найр Мона уулын хормойдох Саадаг суманд хоёр дах удаагаа өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ.
Гал тахилга, Хасарын тахилга, овоо тахилгууд ээлж дарааллан зохион байгуулагдаж, монгол дээлээрээ гоёсон малчид тахилгын газарт очиж, хадгаа дэлгэж, идээний дээжээ өргөн тахиж, нутаг усныхаа хур бороо тэгш, төр төвшин түмэн амгалан байхыг даатгажээ.
Тус найр, наадмын үеэр эрийн гурван наадам болон сагс, волейвол, дээс татах тэмцээнээс гадна монгол шатрын уралдаан зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, түмэн олноо урамшуулан, үзэмжит сайхан нутаг усаа баясгасан.
Эх сурвалж: http://wap.mgyxw.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй