Дундад улсын сансар аялалын товчоо, улсын атомын энергийн байгууллага хамтран 9 сарын 9-ний өдөр Бээжин хотод, “Саран дагина” тавдугаар сарны гадаргуугаас авчирсан дээж дээр хийж буй судалгааны сүүлийн үр дүнг танилцуулсан байна. Дундад улсын шинжлэх ухаантнууд анх удаа сарны гадаргуугаас шинэ эрдэс бодис илрүүлж, “ Саран дагина” гэж нэрлэжээ. Энэ бол Дундад улсын сансрын шинжлэх ухаан дах чухал амжилт болох юм. Энэхүү эрдэс бодис нь хүн төрөлхтөний саран дээрээс илрүүлсэн зургаадах эрдэс бодис болох ба ингэснээрээ Дундад улс сарны гадаргуу дээрээс шинэ эрдэс бодис илрүүлсэн гуравдах улс болж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр,