Чинжөү боомт нь Хятадын баруун хэсэгт орших хуурай-далайн шинэ сувгийн төмөр-далай хосолсон тээврийн чухал төв юм. Анх 1992 онд Чинжөү боомтын бүтээн байгуулалт эхэлсэн ба үүнээс хойш элсийг сэргээж, далайн түрлэгийг хөгжүүлж, усан замуудыг сайжруулжээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд Чинжөү боомт төмөр-далай хоорондын тээврийн автомат чингэлэг терминалыг үргэлжлүүлэн бүтээн байгуулж, Хятадын Чинжөү боомтын бүсэд (Гуанши) туршилтын чөлөөт худалдааны бүсийн аж үйлдвэрийн кластер хурдацтай хөгжиж байна. Одоогийн байдлаар Чинжөү боомт газрын тосны бүтээгдэхүүн, чингэлэг, нүүрс, автомашин зэрэг логистикийн системийг бүрдүүлж, чингэлэг галт тэрэгний өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлж, Хятад-Европын галт тэрэгтэй холбоо тогтоож, дотоод, гадаадын 60 гаруй чингэлгийн чиглэлийг нээж, 200 гаруй боомтоор дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагт хүрч үйлчилдэг.
Эх сурвалж: http://www.people.com.cn,http://www.solongonews.mn,Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа