Мөнх тэнгэр ивээсэн хилийн сумын уянгат зураглал

2022 оны 8-р сарын 8 өдөр

Зуны ногоон үзэмж уудам талд цэлгэрэн харагдах Эргүна голын дөлгөөн урсгал өөрийнхөө өнгөөрөө эгшиглэн уянгарна.
Урсгал устай газар амьдрал буцалж, урсгал хүрсэн газар жаргал цалгилдаг. Уул хад, гол горхи, ой мод үргэлжилсэн хараанд багтаж ядам энэ гоё үзэмжтэй газар бол Их хянган давааны баруун хойд хормой, Эргүна голын зүүн эргэнд байршиж буй сэтгэл сэргэж нүд хужирлам Монгол Шугуй юм.
Манай сурвалжлагчийн “Гал аян”-ы сүүлийн өртөө болсон Монгол шугуй сум ойртоод ирэхэд Орос маягийн онцлогт модон байшингууд хараа булаав. Тэнгэрээс соёрхож, эх байгалийн гайхамшигийг харуулсан Монгол шугуйд нэг очиж үзэх юмсан гэх жуулчдын хүсэл мөрөөдлийн нутаг билээ. Нэгэн юүтүбэр залуу өөрийн бичлэгтээ Монгол шугуй нь блоггер залуусын заавал жуулчлах газрын нэг хэмээн дурдсан байдаг. Эргүна нь Өвөрмонголын хамгийн умард хилд байршиж байгаа Дундад Оросын хилийн жижиг сум юм. Эргүна голын хөвөө нь хорвоод хосгүй өнгө үзэмжээрээ дэлхийн хамгийн содон арван аялал жуулчлалын баазын нэг болжээ.
Бид Хөлөнбуйр хотын газрын зургын хэв дүрстэй чулуун шугамал, ногоон шар өнгөөр будгалсан Олоч эдлэнгийн “Нэргүй зургыг” гайхах зуур хилийн боомт, Орос маягийн барилагын шөнийн үзэмжийг сонирхох зуур, Дундад Оросын хилийн нөхөрлөлийн гүүр, Эргүна голын хөвөөнд нар жаргах, Эргүна голоор зааглагдсан Оросын жижиг тосгон энэ бүхнийг гэрэл зургийн аппаратаар биш харин дотоод сэтгэлдээ мөнхийн эгшиг болгон шингээж явлаа.
Өнцөг булан бүрээс ирсэн жуулчид Монгол шугуйн өнгө үзэмжийг харан гайхан шагширч, энэ бүхнийг хальсандаа буулгах гэж яарна. “Яасан гоё нутаг юм бэ? Сэтгэл, зүрхэнд үүрд үлдэж чадах сайхан газар байна” хэмээн гэр бүлээрээ жуулчлахаар ирсэн хол нутгийн жуулчид сэтгэлээ хуваалцлаа.
Дэлгэрэх зуны улирал болоход Монгол шугуйн гойд сайхан үзэмжээрээ олон жуулчдын сэтгэлийг татнам.
Хөлөнбуйр хот нь Эргүна хотын Монгол үндэстний эх үүсэл, Энх Орос үндэстний шияан, Сан-хээ хотон үндэстний шиян хэмээгдсэн Монгол Шугуй сумтай, Монгол шугуй сумыг бас Шьивэи гэдэг. Монгол шугуй сум нь өнө эртний түүхтэй мөртөө Монгол шугуйн иргэд Эргүна голын өмнө оршин амьдардаг байжээ.Сүй Тан улсын үед Монгол шугуй гэж нэрийдэж дараа нь Монгол Шугуйн монголчуудын нэг салаа байснаасаа Монгол Шугуйн суурьшил газар бий болсон байна .
Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 215
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313