Дэлгэр зуны сайхан улиралд Хөлөнбуйраар аялацгаая

2022 оны 8-р сарын 5 өдөр

Аялал жуулчлалын хөгжил цэцэглэлтийн хөг аясыг чавхдан, хараа алдам тал нутагт сэтгэлээ сэргээн, Хөлөн нуурт шумбаж, алтан Хянганыг бараалж, уул толгодыг ширтэн нуга газраар алхлан, эх дэлхийнхээ элэг зүрхийг мэдэрнэ....
Хөлөнбуйрын байгаль ногоон, хөх, улаан, шар.... олон өнгөөр жигдрэн, аж үйлдвэр, амь ахуй харилцан уусан хөгжиж, байгаль, соёл иргэншил солбилцон гэрэлтэж, Хөлөнбуйрын нутаг эх  улсынхаа умрад хэсэгт шигтгэгдсэн гялалзаж буй сувд мэт жуулчдын сэтгэлийг эрхгүй булаана...
Хөлөнбуйр хот нь Хятад улсын умард хэсгийн чухал бүрэлдэхүүн хэсэг тул сүүлийн жилүүдэд Ши Жиньпины аж амьдралын үзэл санааг гүнзгий баримталж, “Хөхөмдөг ногоон уул ус бол алт, мөнгөн уул мөн. Мөс цасанд хуучигдсан мөнгөн дэлхий ч алт, мөнгөн уул мөн” хэмээн баримталж Соёл, аялал жуулчлалыг хотын хөгжлийн чухал чиглэл болгохыг баталжээ. 
Хөлөнбуйр нь үзэсгэлэнт байгалийн тогтоц, олон үндэстний арвин соёл, заншилтай хот юм. Энэ утгаараа байгалийн үзэсгэлэнт баялагаараа жуулчдыг татаж, хотынхоо хөгжил, дэвшилд өндөр хувь нэмэр оруулж байна. Эхний хагас жилд Хөлөнбуйр хотод зочилсон дотоодын жуучдын тоо нь ӨМ-доо гуравт бичигдэж, орлогоор хоёрт жагссан байна. Түүнчлэн төслийн болон нийтийн хөрөнгө оруулалт, шинээр эхэлсэн төсөлт ажлын тоо нь өнгөрсөн жилийнхээсээ нэмэгджээ. Хөлөнбуйр хот Соёл, аялал жуулчлалын шинэ хөгжлийн шатанд орж, төсөлт ажлуудыг өндөр түвшинд гүйцэтгэж, бүх орон нутгийг хамарсан дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлхээр зорилго тавьж, ажиллаж байна. 
Шинэ үзэлт - шинэ шийдвэр 
Зах дэлгүүрийн гол цогцыг тогтворжуулж, Соёл аялал жуулчлалын хэрэгцээг ахиулах
  Манай хот засгийн газар, зах зээл, жуулчдад тулгуурласан хөгжлийн горимыг баримталж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төр засгийн "Тэргүүлэх", "Удирдах" үүргийг дээд зэргээр хангадаг. Төрийн бодлогын талаасаа аж ахуйн нэгжийг дэмжиж, аялал жуулчлалын зах зээлийн үндсэн хэсгийн эрч хүчийг улам нэмэгдүүлж, Соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ эрч хүчийг үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
Хөлөнбуйр хотын 17 төрлийн Соёл, аялал жуулчлалын худалдаа арилжаа үйлчилгээний орчин тойрныг жишиг болгох “Хөлөнбуйр хотын Мөс цасны аялал жуулчлалыг хөгжүүлэх тэтгэлгийг дэмжин тараав. Хавар зуны аялал жуулчлалыг уяалдуулан, Соёл аялал жуулчлалын тулгарах асуудал болон үр дүнг шийдвэрлэх  төрийн бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйлалын брендийг шинээр үүдэж, харилцан уусалцах аргыг дэмжив. Засгийн газрын зөвлөгч, соёл аялал жуулчлалын системийн оюуны хөмрөгний тусгай мэргэжилтэнгүүд болон Дундад улсын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн дарга Дай Бинг зөвлөгчөөр тусгай урьж Соёл, аялал жуулчлалын хөгжил дэвшилд чухал шинэ харалттай урагшлах хүчээ нэмэгдүүлэв.  
Голдлогоо атгаж, дутагдлаа нөхвөрлөж, суурийн чангатхан, үр бүтэмжээ дээшлүүлэв
Соёл, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх шинэ бүтээлч өндөр түвшинд гаргахаар идэвхтэйгээр ажилна. 
 Манай хот экологийн хамгаалалтыг тэргүүн байранд тавьж, эко орчин тойрон, аж үйлдвэр, иргэдийн амьдралыг цогцоор нь хөгжүүлэхийг идэвхтэй судалж байна. Экологийг тэргүүнд тавих үзэл баримтлалыг бэхжүүлж, "Хүн байгалийн эе зохицолын оршихуй" нь манай хотын соёлын үндэс, экологийн хамгаалалт нь хөгжлийн үндэс мөн.
Ажиллах овор хандалтаа шинэчилж, бодитой, үнэнхүү үр дүнг эрхэмлэн манлайлал нь болхоор чармайж байна6 Соёл, аялал жуулчлалын салбарын стандарт, үр ашгийг хөгжүүлхэд хүчирхэг эрч хүчийг цуглуулна.
   Хөгжлийн шинэ шатанд орж, хүчтэй эхлэл тавьж, гайхалтай сайхан эхлэлийг тавьж, Соёл, аялал жуулчлалын салбарын стандарт, үр ашгийг дээшлүүлж, чанартай бүтээн байгуулалтын санаачлагыг гардан авхын хамгийн гол нь ажлын хэв маягаа өөрчилж, чадвараа дээшлүүлж, дүр төрхөө өөрчилж, хөгжлийн боломжуудыг бодит хариуцлагатайгаар атгаж, хөгжлийн боломжийг ялах явдал юм.     
  Соёл, аялал жуулчлал уялдаж, соёл нь аялал жуулчлалын чимэг болж цэцэглэн хөгжин дэвшдэг. Хөлөнбуйр хот шинэ эрин зууны эхлэлтийн цэг дээр зогсож, урьд хожид байгаагүй эрч хүчтэй, хурдачаар хөгжлийг бүрэн дэмжиж, Соёл, аялал жуулчлалын нөөцийн томоохон хотоос Соёл, аялал жуулчлалын нөөцийн хүчирхэг хот руу шилжих үүргээ биелүүлж, эх орныхоо умард хил хязгаарт өндөр чанарын зэрэглэлтэй хөгжлийн хамгийн хүчтэй дуу хоолойг цууриатуулна.

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

 

  • Туяа
  • 260
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313