Мориндаваа дагуур үндэстний өөртөө засах хошуу

2022 оны 8-р сарын 1 өдөр

Соёл, аялал жуулчлалын салбарын төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөрийн хүрээн дэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж, эдийн засгийн амьжиргааг дээшлүүлэх, хувийн байгууллагуудын өрсөлдөх чадвар болон хөрөнгө оруулалтыг нэмэгддүүлэх шаардлагатай байгаа юм. Одоогийн байдлаар үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 47 сая 110 мянган юань хүрсэн байна.

Хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ загварыг судалж нутгийн брэнд бий болгох, жуулчид хүлээн авах бүсийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хувьсгалт соёлын онцлог дээр тулгуурласан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж хувьсгалт цэргийн боловсролын дадлагын бааз байгуулах, аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх юм. Энэ хүрээнд "Мориндаваагийн биет бус археологийн аялал"-ын маршрутыг голчлон сурталчилж, хөдөө орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийн шинэ загвар бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Үүний зэрэгцээ  Мориндаваа өөртөө засах хошууны онцлогийг шингээсэн хувийн орон сууцны тохижилт, бүтээн байгуулалтыг дэмжиж, хөдөө орон нутгийн аялал жуулчлалын олон талт үйлдвэрлэлийг хөгжүүлж, Хөлөнбуйр хотын аялал жуулчлалын онцлог бүхий бренд бий болгохыг хичээж ажиллахаар болжээ. Мөн "Хятадын хамгийн үзэсгэлэнтэй одон орноор аялах мөрөөдлийн газар" брэндийг хөгжүүлж, орон нутгийн давуу талуудад тулгуурлан өвөрмөц оддын аялалын  IP-ийг бүтээж, кемп байгуулах, аялалын хэрэгслэл, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, Мориндаваа  дагуур үндэстний өөртөө засах хошууны аялал жуулчлалын түүхэн соёл, онцлог шингээсэн бүтээгдэхүүнийг нийтэд сурталчилна. Энэхүү ардын уламжлалт соёл, зан үйл бүхий байгаль, экологи аялал жуулчлалын алдарт хотоо утга зохиолтой уялдуулан хөгжүүлэхээр жуулчдаа угтан авч байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 186
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313