Угалзран урсах Мэргэл гол

2022 оны 6-р сарын 30 өдөр

Мэргэл гол, мэргэл гол
Магнаг талдаа мяралзана
Азын цэнхэр хадаг шиг
Амин зүрхэнд  туналзана

     Мэргэл гэж зураг шүлгийн үзэмж, домог туулийн усан, харааны
үзүүрт зэрвэлзэх долгион, хөх тэнгэрт  шингэх мяралзаа.
    Өргөн голын усан системд багтах Мэргэл гол Алтан хянганаас эх авч, Хөхнуурт цутган, Хайлар голтой урсгал нийлэхдээ Хуучин баргийн нутгаар зүүн хойноос баруун өмнөөш хөндлөн зүсэн 600 гаруй газар азын цэнхэр хадаг шиг цэнхэрлэн урсна.  
     Хараа алдам өргөн тал,  хамар сэнгэнүүлэм шинэ өвсний анхилам үнэр, тавтай идээшлэх мал сүрэг, тахирлан муралзах Мэргэлийн үзэмж төгс дүр төрхийг магтан шүлэглээд ханашгүй. Одоо Хуучин барга хошуунаас Мэргэл голын үзэмжийн орныг улсын 5A зэрэглэлийн аялал жуулчлалын бааз болгон байгуулхаар дөрөө чангалан, Хөлөнбуйрын тал нутаг, Мэргэл голын зуслан гэх мэт тансаг байгалийн хишиг болон үнэт зузаан хүний иргэншлийн соёлын нөөцдөө түшиглэн, Хөлөнбуйрын  тал нутаг - Мэргэл голын үзэмжийн орныг дэлхийд алдартай тал нутгийн аялал жуулчлалын газар болгон бүтээн байгуулхаар сэтгэл нэгтэй ажиллаж байна.
  "Хорвоод хосгүй мяралзах урсгал" хэмээн алдаршсан Мэргэл гол уран мяралзаагаараа хүмүүсийн харааг булаана. Мэргэл голын дөлгөөн урсгал, Хөлөнбуйрын хөг уянга ч байвуу даа⁈
Мэргэл гол
Хөгжүүн амьдралаа хэвэлдээ ачсаар
Хээрийн  салхинд  нүүрээ илбүүлсээр
Уургын үзүүрийг даадаг морь шиг
Оюуны сэжүүрийг хайдаг шүлэг шиг
Өдөржин шөнөжин тэр тэмүүлсээр л
Эх орноо тэр дуулсаар л
Шинэ цаг үеийг тэр шүлгэлсээр л
Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 268
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313