6-р сарын 27-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Аньхуй мужийн Тайхэ шяний баян тариачин Шюй Цүншянд хариу захидал илгээж, нутгийн иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн, үндэсний газар тариалан эрхэлж буй тариачдад итгэл найдвар өглөө.
Ши Жиньпин хариу захидалдаа, та бол Аньхуй мужийн Тайхэ хотын үр тарианы аж ахуйн сайн мэргэжилтэн гэдгийг санаж байна. Танай тарьсан улаан буудай элбэг ургац авч, үр хүүхэд, ач зээ нар чинь ч таныг дагаж газар тариалан эрхэлж байгааг дуулахад тун таатай байна гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, үр тариа ургаж буй цагт сэтгэл зовох юм алга. Би үр тарианы үйлдвэрлэлд үргэлж санаа тавьсаар ирсэн, анхан шатны ажил байдалтай танилцахдаа ч тариалангийн талбайгаар их явдаг. Сүүлийн жилүүдэд, ХКН-ын төв хороо үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих цуврал бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, бүх Хятадын иргэд хүнс будаагаар элбэг дэлбэг, хэтэвчиндээ хэрэглэх бэлэн мөнгөтэй, амьдрал амьжиргаа нь өдрөөс өдөрт сайжрахыг хүсэн хүлээж байна. Түүнчлэн тариаланчид газар тариалан эрхлэх давуу талаа сайжруулж, орчин үеийн газар тариалангийн технологийг идэвхтэй ашиглан, үндэсний үр тарианы аюулгүй байдалд илүү их хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа