Хүнсний талон авдаг иргэдийн тоо 13 мянга хүрчээ

2017 оны 12-р сарын 14 өдөр
\"\"
Дорнод аймгийн хэмжээнд 13 мянга гаруй иргэн хүнсний талон авч байна.

Энэ оны 4 дүгээр сараас улс орон даяар зохион байгуулсан өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны дүн гарлаа. Судалгаанд тус аймгийн 15 мянга гаруй өрх хамрагдаж, асуулга бөглөжээ. Өнгөрсөн оны хувьд амьжиргааны баталгаажих түвшний доод оноог 240-өөр тогтоодог байсан бол энэ онд 292-д хүргэсэн байна. Ингэснээр Дорнод аймагт өнгөрсөн онд 1700 өрхийн 9 мянга гаруй иргэн хүнсний талон авдаг байсан бол энэ онд 2 мянга гаруй өрхийн 13 мянга орчим иргэнийг хамруулахаар болж байна.

Түүнчлэн зах зээл дээрх хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан эрхийн бичгээр олгох барааны мөнгөн дүнг өнгөрсөн сараас эхлэн нэмэгдүүллээ. Тухайлбал, хүүхэд 8000 төгрөг, насанд хүрэгчид 13000 төгрөгийн үнэ бүхий барааг талоноор авах юм.
  • Отгонтуяа
  • 742
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313