6-р сарын 20 өдөр Шинэ барга зүүн хошууны Өвдөг хилийн боомт нь гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний ажиллагааг сэргээв. Тус өдөр хилийн чанадад 350 тонн түүхий тос ачсан эхний ээлжийн 10 тээврийн машин халдваргүйжүүлэлт, ариутгал, ачааны үзлэг, нэвтрэх гаалийн бүртгэл хийх зэргээр гаалийн бүрдүүлэлт хийж дуусгалаа.
Улсын боомтын хотуудын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ерөнхий шаардлага ёсоор 2021 оны 11-р сарын 30-ны өдөр Шинэ Барга зүүн хошууны Өвдөг боомтын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг түр зогсоож, боомтын “Батлан хамгаалах гурван шугам”-ын бүтээн байгуулалтын ажлыг нэн даруй эхлүүлсэн. Ингээд энэ оны 6-р сарын эхээр амжилттай дуусгалаа. 6 өдрийн турш нэвтрээгүй тээврийн хэрэгслийг туршилтын журмаар ажиллуулсны эцэст гаалийн бүрдүүлэлт жигдэрч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, ашиглалтын журам стандарттай болсон.
Өвдөг боомт дахь гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний туршилтын үйл ажиллагааны явцад хилийн чанадад түүхий тос тээвэрлэх тээврийн хэрэгсэл нэвтэрсний дараа шүршиж ариутгаж, дараа нь гараар 5 үндсэн хэсгийг ариутгах үүнд; Холбоо барихгүйгээр ажиллуулах; Гадаадын жолооч болон дотоодын жолооч нар машинаасаа буухгүй, цонхоо онгойлгохгүй, эд зүйл дамжуулахгүй, бүх үйл явцыг хөндөхгүй байх нь халдварт өвчиний эрсдэлийг хамгийн их хэмжээгээр бууруулна. Өвдөг боомтын үйл ажиллагаа, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээний хэрэгжилтийн дагуу тээврийн хэрэгслийн тоог аажмаар нэмэгдүүлж, өдөрт 50 гаруй тээврийн хэрэгсэл, аль болох богино хугацаанд 2000 тонн орчим түүхий нефтийн гаалийн бүрдүүлэлтийн түвшинд хүрэх болно.
Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй