6-р сарын 13-нд Шаньдүн мужийн Рүнчэн хотын Шанжуангийн Далижиа тосгоны иргэд буудай хатааж байлаа. Шаньдүн мужийн Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хэрэг эрхлэх газрын мэдээлснээр 6-р сарын 13-ны өдрийн 17:00 цагийн байдлаар, Хятадын хоёр дахь том буудайн бүс нутаг болох Шаньдунд буудайн нийт талбай 60 сая 30 мянган мү бөгөөд үүнээс 40сая 223 мянган мүг хураан авчээ. Энэ нь нийт талбайнхаа 67% хувийг эзэлж буй үзүүлэлттэй байгаа юм.
Эх сурвалж: http://www.news.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа