Хөлөнбуйр хотын олон нийтийн бренд удахгүй худалдаанд гарна

2022 оны 5-р сарын 20 өдөр

Хөлөнбуйр хотын Намын хорооны суртал ухуулгын хэлтсээс  "Хөлөнбуйрын тал нутаг" хэмээх нийтийн бренд худалдаанд гаргахаар ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Хайлаар дүүрэгт анхны хэвлэлийн бага хурал хийх гэж байна.
    Тухайн үед, "Хөлөнбуйрын тал нутаг" брендийн тэмдэг, уриа лоозон, зурагт хуудас болон бусад зургийн логог нийтэлж, Хөлөнбуйр хотын аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуйн брендийн имижийг голлон анхаарч, улсын зэрэглэлийн хэвлэл мэдээллийнхнийг урьж, сурталчлах юм. 
    Энэ жил, ӨМӨЗО-ны “Хоёр чуулган” болон Засгийн газрын ажлын тайланд “Хөлөнбуйрын тал нутаг” брендийг бий болгоход дэмжлэг үзүүлэх талаар тодорхой саналыг тусгажээ. Ийнхүү он гарснаас хойш "Хөлөнбуйрын тал нутаг" брендийн бүтээн байгуулалтыг идэвхтэй төлөвлөж, брендийг сурталчилах төлөвлөлт,  сурталчилгааны ажлыг шуурхай эхлүүлэв. Суртал ухуулгын алба нь сурталчилах ажлыг хариуцан, холбогдох бүс нутаг, хэлтэстэй хамтран ажиллаж, төв болон өөртөө засах орны хэвлэл мэдээлэлтэй  харилцаж, брендийг сурталчилгааны ажлыг тус тус гүйцэтгэж байна.
    Брендийг буй болгох үйл явцад, нийгэмээс олон төрлийн брендийн тэмдэг, уриа лоозон цуглуулж, нийт 136 брендийн тэмдэг, 252 уриа лоозон цуглуулжээ. Сонгон шалгаруулалтын дүнд 1 брендийн тэмдэг, 3 уриа лоозонг эцсийн шалгаруултанд тэнцүүлэв.
  "Хөлөнбуйрын тал нутаг" нийтээрээ хэрэглэх бренд нь Хөлөнбуйр хотын бүс нутгийн өвөрмөц давуу тал, байгалийн баялагт түшиглэн "Экологийг тэргүүнд тавин  анхаарах, ногоон хөгжилийн чиг хандлагыг баримталж "Соёл, аялал жуулчлалын салбарын үр ашгийг дээшлүүлэх, газар тариалан, мал аж ахуйн чанарыг нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрүүдийг төвлөрүүлэн эрчимтэй хөгжилд оруулах, цаг үед нийцсэн экологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт аж ахуйг шинэчилэн дэлгэрүүлэх”гэсэн таван үйл ажиллагааны чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж, "Соёл аялал жуулчлал болон экологийн хөдөө аж ахуй, мал аж ахуй"-г онцолж байна.
    "Хөлөнбуйрын тал нутаг" нийтээрээ хэрэглэх брендийг бодитойгоор хэрэгжүүлэх нь Хөлөнбуйрын дөрвөн улирлын бүх төрлийн аялал жуулчлал, ногоон хөгжил, экологийн хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёлын онцлог шинж чанартай үйлдвэрлэлийг хөгжүүлхэд бренд дэмжлэг үзүүлж, Хөлөнбуйр хот ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ арга зам,экологийн тэргүүлэх чиглэлийг тууштай баримталдаг болохыг илтгэх юм. 
Эх сурвалж: Хөлөнбуйрын Радио Телевиз, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 210
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313