5-р сард, ӨМӨЗО- ны Эмэгтэйчүүдийн холбоогоос Өөртөө засах орны Сахилга бат байцаах хороо хянан байцаах хороо, Хянан байцаах зөвлөл, Намын хорооны ухуулах хэлтэс ,Оюуны боловсны байгуулалтын жолоодох зөвлөлийн албан гэр зэрэг шат шатны байгууллагууд хамтран арван мянган гэр бүлд "гэр бүлийн тухай хууль"-г сурталчлан танилцуулжээ. Мөн тус үеэр "Хамгийн сайхан гэр бүл умард хилд гялалзана" 2022 оны ӨМӨЗО - ны хамгийн сайхан 5 гэр бүлийг сонгон шалгаруулах арга хэмжээг Хөх хотод зохион байгуулсан байна. Үйл ажиллагааны хүрээнд Ли Пэн зэрэг 50 гэр бүл 2022 онд ӨМӨЗО–ны 5 жишигтэй гэр бүл , Ван Лин зэрэг 210 гэр бүл ӨМӨЗО– ны хамгийн сайхан гэр бүл , 100 сайн тэргүүн ачлалд тэнцсэн гэр бүл, Нямаа, Ван Яэн зэрэг хамгийн сайхан гэр бүлийн төлөөлөгч ногоон хөгжил, үндэсний эв нэгдэл, хувьсгалч гэр бүлийн суртал, ариун цэгц соёл зэрэг агуулгын хүрээнд өөрсдийн туршлагыг хуваалцлаа.
ӨМӨЗО - ны Эмэгтэйчүүдийн холбоо нь бүх орны бүх шатны Эмэгтэйчүүдийн холбоог 2014 онд хамгийн сайхан таван жишигтэй гэр бүлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ үеэс хойш 2021 оны эцэс гэхэд ногоон хөгжил, үндэсний эв нэгдэл, шударга байдалд хувь нэмэр оруулж, гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн зөв хүмүүжилд анхаарч хөршийн үүрэг, хариуцлагаа ухамсарладаг байхыг 102 мянга 830 гэр бүлд уриалжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Цэнгэл, Яргуй