Хайлаараас 30 километр зайтай, Хуучин барга хошууны Хөхнуур тосгон Баянбүрд гацааны Хуст гэдэг газар суурьшин буй малчин Нарангоогийн гадаа сүглийн харагдах мөнхийн нарсан ой хүн бүхний сэтгэлийг татна. Нарангоо өөрийн гэрийн буурь орчим нь цөлжиж эхлэн, өвс ногоо тачирдаж буйг анзаарчээ. Ийнхүү 2002 оны “5-р сарын 1”-ний Олон улсын хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан хэвлийнд бойжиж буй бяцхан үр, 4 настай хүү, нөхрийнхөө хамтаар 58 суурь нарсан мод тарьжээ.
“Оршин амьдарч байгаа орчин тойрноо хайрлаж хамгаалах нь эзэн болсон бидний үүрэг хариуцлага” хэмээн Нарангоо үзэж 2015 онд дахин гучаад суурь нарс тарин хориод мү талбайтай нарсан ойтой болсон. Ийнхүү төдийгөөс өдий хүртэл гэр бүлээрээ нарсан ойгоо арчилж, хямгадаж гэр бүлийнхээ нэгэн гишүүн мэт хайрласаар иржээ. Хөдөлмөрлөсөн хүний хөлс нь цэцэг ургуулдаг гэдэгчилэн 20 жилийн өмнө өөрсдийн хүч хөдөлмөрөө зарцуулж тарьсан зулзаган модод нь өнөөдөр төгс сайхан үзэмжийг бүрдүүлээд зогсохгүй байгаль, экологио тэнцвэржүүлж чадлаа.
“Хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн уул мөн” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинь Пин хэлсэн байдаг. Хэрэв өнөөдөр хүн бүхэн Нарангоо шиг байгаль, экологио тэргүүнд тавин анхаарвал манай улс Нарангоогийн нарсан ой шиг мөнх ногоорох нь лавтай.
Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Цэнгэл,Гялбаа