Улаанхад хотын Онниуд хошууны Ашхан Сумны Баянхорвоо гацааны "Өнөр" гэр бүлийн мал үржүүллэгийн ферм эх малын тоогоо баталж, жилийн тогтмол орлого нь сая төгрөг давжээ. Тус ферм нь 2022 оны 1 сард өвс тэжээл холигч машин худалдан авснаар хөдөлмөрөө хөнгөвчилж, илүү өндөр үр бүтээмжтэй ажиллах болжээ. Одоогоор дөнгөж төллөсөн 100 гаруй тугал, эх малаа хэдэн хэсэг хуваан нарийн арчилгаатайгаар тордож, бойжуулж байна. Ингэснээр "Өнөр" гэр бүлийн мал үржүүллэгийн ферм үнээ бүрээс 6000—8000 төгрөгийн цэвэр орлого олох боломжтой юм.
Эх сурвалж: Өвөр монголын өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Цэнгэл, Яргуй