Байгаль дэлхий бол бидний ээж хэдий ч хүн төрөлхтний ханашгүй хүсэл шунал нь эх дэлхий онгон байгальдаа нөхөж баршгүй хор хөнөөл авчирсаар иржээ.
Саяхан Өвөрмонголын сайн энерги компаний эрүүл мэндийн зөвлөгч, Алша баруун хошууны Ардын эмнэлгийн хорооны эмч, монгол улсын Улаанбаатар их сургуулийн онц урьсан профессор, доктор, Шилийн гол ажил мэргэжлийн дээд сургуулийн онц урьсан профессор Мөнх “Бөмбөрцөг ээж минь” хэмээх дууг зохион, хүмүүсийг эх дэлхий онгон байгалиа хайрлахыг уриалжээ.
Тус дууны үгийг Мөнх бичиж, бүх улсын жишээч багш, Өвөрмонголын өөртөө засах орны шилдэг багш Алтансүх аяыг нь зохион, улсын нэгдүгээр зэрэглэлийн дуучин, Өвөр-монголын хайрын дууны томхон уралдааны алтан шагналт дуучин Содмэргэн дуулсан байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Цэнгэл, Яргуй