Дорнод аймагт ой, хээрийн түймэр 58 хувиар, түймрээс үүдсэн хохирлын хэмжээ 50 хувиар буурчээ. Түймэртэй “бодлогоор” тэмцсэний үр дүн гэж хэлж болох юм.
Манай аймаг “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар баримтлах бодлого” гаргаж, энэ хүрээнд Засаг даргын албан даалгавраар бүх суманд урьдчилан сэргийлэх ажил өрнүүлсэн. Тухайлбал, сумдын мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг нэгдсэн мэргэжил арга зүйгээр хангах, бэлэн байдлын хяналт тавих, сумын Засаг дарга, түүний Тамгын газрын дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын холбогдох алба хаагчидтай гэрээ байгуулан, урамшуулалт эргүүл, хяналтын пост ажиллуулсан байна. Түүнчлэн хилийн цэргийн ангиудтай хамтран ажилласнаар хил дамнасан хээрийн түймрээс урьдчилан сэргийлж чаджээ.
Дорнод аймгийн төвд болон бүх суманд ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах 13 алба, 39 мэргэжлийн анги байнгын бэлэн байдалтай ажиллаж байна.