Дорнод аймгийн Халхгол суманд өвөлжилт хүндэрч, \"цагаанаар зудархуу\" ангилалд багтаад байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Аймгийн Онцгой комисс Халхгол суманд саяхан ажиллаад иржээ. Газар дээрх нөхцөл байдлыг лавлахад, тус суманд 120 гаруй малчин өрхийн 27 мянган толгой малын өвөлжилт хүндрээд байна гэв. Сүүлийн өдрүүдэд Халхгол суманд шөнө бүр цас шуурснаас, замууд цасанд боогджээ. Одоогоор Халхгол сум руу чиглэсэн үе шаттай арга хэмжээ авч, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд \"МАК\" компани тус сумын нутаг дахь 4 чиглэлийн цасанд боогдсон замуудыг хусч байна.
Урьд онтой харьцуулахад Дорнод аймагт өвөлжилт хэвийн байгаа ч Халхгол сум зудын эрсдлийн үнэлгээгээр “Цагаанаар зудархуу” ангилалд багтаж байгаа юм. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 20-ноос эхлэн 40 гаруй удаа цас орж, цасны дундаж зузаан 15 см, нягт 0,21гр/см.куы болж, ихэнх нутагт цасны зузаан 20-26 см, нягт 0.22-0,25гр/см.куб-д хүрчээ.